Төрийн албан хаагч, удирдлагууд ажлын байрныхаа интернетээр сошиалд нэвтэрч, тоглоом тоглохыг хориглолоо.

Тухайлбал, Ерөнхий сайд төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн интернет сүлжээгээр Facebook, Twitter, Youtube, Instgram, Steam гэх мэт сайт, сүлжээнд холбогдохгүй болгохыг Засгийн газар, яам, агентлаг болон төрийн байгууллагын дарга нарт үүрэг болгожээ.

Мөн төрийн байгууллагууд албан бичиг, баримтыг олон нийтийн сүлжээгээр дамжуулахыг хориглосон байна. Эдгээрийн хэрэгжилтэд хяналт тавихыг ТЕГ-ын дарга Д.Гэрэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат нарт даалгалаа.