БНХАУ-д намрын баяр эхэлж буйтай холбогдуулан тус улсын Сахилга батыг хянан шалгах хороо төрийн албан хаагчдыг дүрмээ сахин биелүүлж, төрийн сангаас мөнгө завшихгүй байхыг анхааруулсан байна.

Энэ даваа гарагт эхэлсэн баяраар ихэнх компани, дэлгүүр, хоршоо, төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа хааж, баяр тэмдэглэн, нэг нэгэндээ бэлэг тараадаг уламжлалтай ч сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгч Ши Жиньпиний эхлүүлсэн урт хугацааны авлигатай тэмцэх үйл ажиллагааны хяналтад өртөөд байгаа ажээ.

Сүүлийн жилүүдэд төрийн хөрөнгөөр баярын арга хэмжээ зохион байгуулан, бусдад бэлэг өгч, авч, төрийн тээврийн хэрэгслээр зөвшөөрөлгүй зорчих явдлууд түгээмэл гарч байна гэж Сахилга батыг хянан шалгах хороо мэдэгдсэн байна.

Үүнтэй холбоотой зохицуулалтыг 2015-2017 оны хугацаанд зөрчсөн 989 зөрчлийг шалгасан бөгөөд цалингийн нэмэгдлийг зөвшөөрөлгүй олгох, төрийн хөрөнгийг зориултын бусаар зарцуулах явдлууд энэхүү “алтан хоёр долоон хоногт” гардаг байжээ.

Энэ баяраар төрийн албан хаагчид амрах эрхтэй хэдий ч тэд дүрмээ сахин биелүүлж, хариуцлагатай байх ёстой гэж тус хорооноос мэдэгджээ.

Эх сурвалж:https://www.iaac.mn/