Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслөөс Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн үзэл санаа, уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийг дагаж гарах дүрэм журмын төслийн хэлэлцүүлэг, үйл явцыг олон нийтэд таниулах зорилгоор хэвлэлийн сурталчилгаа, мэдээлэл боловсруулах, сурталчлах үйлчилгээ үзүүлэх иргэнийг шалгаруулж авна.

Энэ үйлчилгээг эрхлэх хүсэлтэй иргэн нь олон нийттэй харилцах, хэвлэн нийтлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх бөгөөд дараах ерөнхий шаардлага хангасан байна. Үүнд:

  • Олон нийттэй харилцах, сэтгүүл зүйн болон бусад холбогдох чиглэлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй
  • Олон нийттэй харилцах стратеги боловсруулах арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай байх
  • Мэдээ, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийхтэй холбогдох хэрэглээний программыг ашиглах чадвартай
  • Монгол хэлний бичгийн болон баримт бичиг боловсруулах, илтгэх, тайлагнах ур чадвартай байх
  • Төрийн албаны тухай нийтлэл бичиж байсан туршлагатай

Олон нийттэй харилцах стратеги боловсруулж, хэрэгжүүлж байсан болон хэвлэл мэдээллийн 2-оос дээш байгууллагад /тухайлбал телевиз, радио, вэбсайт, өдөр тутмын сонин зэрэг / ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно. Шаардлага хангасан иргэнтэй гэрээ байгуулж ажиллана.

Дээр дурдсан ерөнхий шаардлагыг хангасан этгээд шаардлагад нийцсэн үйлчилгээг гүйцэтгэх чадвартайгаа нотлох дараах материалыг ирүүлнэ.

  • Танилцуулга: Боловсрол, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг г.м
  • Тухайн зарлагдсан ажилтай холбоотой хийсэн ажлын жагсаалт, энэ талаар тодорхойлолт гаргаж өгөх боломжтой хоёр байгууллагын холбогдох этгээдийн хаяг, утасны дугаар

 

Ажлын чиглэл:

  1. Төрийн албаны тухай хуулийн үзэл санааг олон нийтэд таниулах зорилготой.
  2. Хууль хэрэгжүүлэхтэй холбоотой хийгдэж буй үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл /телевиз, радио, өдөр тутмын сонингууд, мэдээллийн вэбсайтад / нийтлэх мэдээ, нийтлэл, тойм бэлтгэх, хэвлүүлэх үйл ажиллагааг хариуцах
  3. Төрийн албаны үйл ажиллагаатай холбоотой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр явуулж буй мэдээ мэдээлэлд анализ, мониторинг хийх

Сонирхсон хүмүүс материалаа дугтуйлан дор дурдсан хаягаар 2018 оны 11 дүгээр сарын 20 өдрийн 16.30 цагаас өмнө ирүүлнэ үү.

Холбогдох хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын 11-р байрны 406 тоот


Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл