Төрийн албаны ерөнхий шалгалтын сорилын номыг хэвлэжээ.

Уг номд төрийн албан хаагчийн зайлшгүй мэдэх ерөнхий мэдлэг, эзэмшвэл зохих ур чадварын агуулгыг багтаасан байна. 

Зөвхөн төрийн албанд томилогдох шалгалтад тэнцэхийн тулд бус сорилтой холбогдох бусад эх сурвалжийг судлан мэдлэгээ тэлэх боломж болгон ашиглахыг Төрийн албаны зөвлөлөөс зөвлөлөө.

Дашрамд дурдахад, 2021 оны Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл эхэлсэн бөгөөд энэ сарын 25-ны 09:00 цагт бүртгэл хаагдана. Бүртгүүлэх бол ЭНД дарна уу.

Сорилын номыг зөвхөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн нэгдүгээр давхрын номын худалдаанаас авах боломжтой аж.