Төрийн албаны зөвлөл өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан цаг үеийн шаардлагатай зарим асуудлаар шийдвэр гаргалаа.

Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн цахимаар явуулж байгаа бөгөөд энэ ажил нэгдүгээр сарын 30-ны өдөр товлогдсон хугацаандаа дуусна. 

Харин энэ оны 2 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн төрийн албаны ерөнхий шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, ерөнхий шалгалтын хугацааг хорио цээрийн дэглэм цуцалсны дараа дахин товлож зарлахаар боллоо.

Энд дарж бүртгүүлнэ үү.

Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл