Хятадын нэгэн зоогийн газар хэт туранхай хүмүүст үнэгүй хоол, шар айраг өгдөг байна. Чухам яагаад ийм зоогийн газар нээсэн юм бол оо? Зао Ланг хоолны дэглэм барьж байгаа хүмүүст туслахын тулд зоогийн газартаа ийм шинэ журам гаргасан гэжээ. Хэрвээ дэглэм бариад турчих юм бол эндээс үнэгүй шар айраг, хоол идэх юм байна гэж хүмүүс хичээнэ шүү дээ.

Ямар шаардлагыг биелүүлж байвал үнэгүй хоол, шар айраг авах вэ?

  • Зоогийн газрын хамгийн ойрхон байрласан ширээний дундуур алхаж явж чадвал үнэгүй хоол, шар айраг өгөх юм байна. 
  • Хэмжээ нь 15 см.Харин 18см-ийн зайтай модны завсар явж чадах юм бол 5 шил шар айраг өгөх юм байна.
  • Хорин таван см-ийн зай дундуур алхаж явж чадвал хүссэнээрээ үнэгүй шар айраг ууна.
  • Харин 30 см-ийн зай дундуур явж чадвал “Та хэвийн жинтэй юм байна” гэх бичиг өгөх ажээ.