Хэрэв та урт хугацааны турш, тууштай хоолны дэглэм барьж байсан хэрнэ илүүдэл жин багасахгүй эсвэл турсан ч гэсэн хэсэг хугацааны дараа дахин таргалдаг бол энэхүү материал танд хэрэгтэй гэдгийг хэлэх нь зүйтэй. Бид Сара Готтфридын зөвлөгөөг судалж хэд хэдэн сонирхолтой зүйлсийг олж илрүүлсэн юм.

Хамгийн том эндүүрэл бол турах нь идэж байгаа зүйлээс, цагийн тооцооллоос, спорт заланд өнгөрүүлсэн цагаас хамааралтай гэж боддог. Гэхдээ энэ нь турахад туслах ганц зүйл биш юм.


Ихэнх тохиолдолд таргалалт даавартай шууд холбоотой байдаг

Хэрэв та илүүдэл жинтэй бол бодисын солилцоо алдагдсантай холбоотой байж болзошгүй. Хүн бүрийн мэдэж буйгаар аль болох их калори шатаах хэрэгтэй юм. Харин дааврын тэнцвэр алдагдаагүй хүмүүс илүү хурдан турах боломжтой байдаг юм байна. Та эхлээд эмчид хандаж, эмчилгээ хийлгэж, дараагаар нь таны илүүдэл жин хурдацтай арилах болно гэдгийг хэлмээр байна.

Сарагийн бодлоор зөвхөн энэ зүйл биднийг гуалиг, галбираа харагдахад садаа болж байна гэжээ.

Эстрогений тэнцвэргүй байдал

Optimized by JPEGmini 3.12.0.2 0xc8bdff0c

Эстроген нь эмэгтэй даавар бөгөөд эстрогений тусламжтайгаар хөх, гуяа хэсгийг хэлбэржүүлэхээс гадна үеийн хоорондох шингэнийг үйлдвэрлэдэг. Эрэгтэй хүний биеэнд энэ даавар байдаг хэдий ч бага хэмжээгээр агуулагддаг байна.

Арай ахимаг насны эмэгтэй хүмүүст илүүдэл жингээс салахад хэцүү байдаг. Учир нь эмэгтэй хүний даавар бие махбодыг таны идэж байгаа, ууж байгаа, өөр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж байгаа эсэхийг хариуцдаг. Хэрэв эстрогений тоо байх хэмжээндээ нийцэхгүй байвал өлсөх мэдрэмж нэмэгддэг.

Эстрогенийг хэвийн хэмжээнд хүргэхэд ногоо (өдөрт ойролцоогоор 500 г ногоо хэрэглэх хэрэгтэй), тогтмол бэлгийн харьцаа, дасгал хөдөлгөөн тус болдог.


Тестостероны түвшин бага

Эрүүл бодисын солилцоо тестостероны түвшингөөс шууд хамаардаг. Энэ мэдээлэл нь зөвхөн эрэгтэйчүүдэд гэлтгүй эмэгтэйчүүдэд хэрэгтэй юм. Хэтэрхий бага тестостерон нь бодисын солилцоог удаашруулдаг бөгөөд жин нэмж, булчинг сулладаг байна. Мэргэжилтнүүд спортод анхаарал хандуулж, хичээллэхийг зөвлөж байна.

Инсулины илүүдэл

Чихрийн шижин таргалалтын гол шалтгаан болж байдаг. Бие махбодид глюкозын зохицол алдагдаж эхлэхэд цусан дахь чихрийн агууламж хэлбэлзэж эхэлдэг бөгөөд бага эсвэл их хэмжээний таргалалт үүсгэдэг. Сара Готтфрид энэ тохиолдолд өглөө бүр алимны цуутай ус уухыг зөвлөж байна (ойролцоогоор 2 халбага).

Тиреодын хэмжээ бага

Бамбайн булчирхай нь бие махбодид хамгийн чухал үүргүүдийн нэгийн гүйцэтгэдэг тул түүний ажиллах хэмнэл алдагдахад таргалалтад хүргэдэг байна. Энэ эрхтний үйл ажиллагааны идэвхтэй байдалд кортизолын түвшин болон амьдралын стресстэй нөхцөл байдал нөлөөлдөг.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар депресстэй хүмүүсийн 20 %-ийн бамбайн булчирхайн өөрчлөлттэй байдаг гэжээ.

Гэхдээдепрессцорганцшалтгаанбишюм. Табамбайнбулчирхайдсөргөөрнөлөөлдөгбүтээгдэхүүн, эдзүйлсийгхэрэглэхээстатгалзаххэрэгтэй. Хуванцар эд зүйлс, гудас, хүүхдийн хувцас гэх мэт зүйлс байж болно.

Мэргэжилтнүүд таныг хоолондоо анхаарч, нарнаас хангалттай энерги авч чадаж байгаа эсэх, цавуулагт харшилж байгаа эсэхийг шалгаж байх хэрэгтэй гэжээ.


Кортисол

Хэрэв таны хамгийн асуудалтай хэсэг болох бэлхүүс хэсэг таргалалт ихтэй байгаа бол энэ нь кортисолтой хамаатай. Энэ даавар нь бие махбодийн хамгийн чухал даавруудын нэг. Түүний үйл ажиллагааг байнгын стресс алдагдуулдаг бөгөөд архаг стрессийн үед өөх нь биеэнд буюу голдуу бэлхүүс хэсгээр хуримтлагддаг.

Кортисолын тэнцвэрт байдлыг олохын тулд кофеин хэрэглэхээ больж, бясалгал, йогийн дасгал эсвэл амьсгалын дасгалууд хийх хэрэгтэй.

Адипонектин

Энэ бол бие махбод доторх өөхийг шатаадаг хамгийн гол даавар юм. Адипонектины дутагдал нь илүүдэл жинг үүсгэдэг. Үүнтэй тэмцэх боломжтой. Ангаахай самар идэж, спортоор хичээллэж, шөнийн цагаар хоол идэхгүй байх.

Дүгнэлт – дааврыг зөв тэнцвэртэй хадгалж болно. Үүний тулд хэдхэн энгийн дүрмийг мөрдсөнөөр илүүдэл жинтэй тэмцэх хэрэггүй болох юм.