АНУ-ын усан цэргийн нисэх хүчний бааз Окинавад дахин төвхнөх гэж буй газраас маш ховор төрлийн шүрэн хад олдсон байна. Японы баруун урд байх энэ газрыг Японы Батлан хамгаалах яаманд мэдэгдэж, анхааралдаа авчээ.

Энэхүү шүрэн хадыг порит окинавенсиз (porites okinawensis) гэдэг бөгөөд ихээхэн устаж, улаан номонд бичигдсэн. Өмнө нь хүний гар хүрээгүй, мэдэгдээгүй шүрэн хад 6.5 см-ийн хэмжээтэй. Хармасалтай нь бусад хэсэг нь үхжисэн байна. 

Мэргэжилтнүүд шүрэн хадыг зөөх хүсэлт тавьсан боловч, Окинава муж нисэх хүчний баазыг байрлуулахыг ч зөвшөөрөөгүй. Тиймээс ихээхэн хяналт шалгалт болж байж сая нэг нүүлгэж магадгүй гэж NHK мэдээллээ.