Өнөөдөр өглөөний 10.30 цагт Хонхор өртөөний ТЗМ 426 дугаар замын хоёр дахь километрт төмөр замын зам засварчнаар ажилладаг  иргэн ачааны галт тэргэнд мөргүүлэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.Тэрбээр 25 настай эрэгтэй аж.

Одоогоор хэргийн шалтгаан нөхцлийг тодруулахаар Төмөр замын цагдаагийн хэлтсээс бүрэлдэхүүн очин хэргийн газар үзлэг, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.