Монгол улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 80 жилийн ой тун удахгүй болох гэж байна.  Ойн өмнөхөн УБТЗ-ын Зүүнхараа дахь вагон засварын депогийн өргөтгөлийн эхний шатны ажил дуусч ашиглалтад хүлээн авчээ. Энэхүү өргөтгөлийн ажил иж бүрэн хийгдэж дууссанаар тус депогийн засварын цехийн хүчин чадал одоогийнхоосоо 50 хувь нэмэгдэж жилдээ 3900-4200 вагон засварлах юм. УБТЗ-ын тээврийн хэмжээ эрс өсч, ачааны вагоны эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа энэ үед тус депогийн өргөтгөл ашиглалтад орж байгаа нь төмөр замын тээврийн хөдөлгөөний тасралтгүй, найдвартай, аюулгүй ажиллагааг ханган ажиллахад үлэмж тустай юм.

Мөн төмөр замчдын мэргэжлийн баярыг тохиолдуулан төмөр замчдын үндсэн цалинг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 хувь нэмэгдүүлэх шийдвэрийг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа гаргажээ.