Өдгөө 53 настай боксийн домогт тамирчин буцаад ринг дээрээ гарахаар болжээ. Дэлхийн аварга тэрээр хэдэн долоо хоногийн турш өөрийн бэлтгэл хийж бичлэгээрээ яг л хуучных шигээ формдоо байгаагаа харуулжээ. Одоо тулаандаа эргэн ирвэл гайхалтай хэрэг. 

Тэрээр эхний тулаандаа Орос гаралтай Америк боксчин асан 51 настай Рой Жонэстой 8 үе тулалдах юм. Уг тулаан нь 9 дүгээр сарын 12-нд Калифорни мужид болно. Мөн уг тулаан нь тухайн үдшийн цорын ганц гал гаргасан үйл явдал биш байх ба Снүүп Дог, Лил Уайэн, Питбулл нар үзүүлбэрээ үзүүлэх аж. 

Энэ нь Майк Тайсоны хувьд 15 жилийн дараах анхны тулаан нь байх болно. Тэрээр өнгөрөгч хугацаанд биеийн жин болоод мансууруулах бодистой холбоотой асуудалтай байсан юм. Одоо бол хүнд жингийн тамирчин маань хэзээ ч байгаагүйгээрээ эрүүл бас бэлэн байгаа аж. Тэрийгээ ч сүүлд оруулсан инстаграм дахь бичлэгээрээ харуулсан. 

Түүний өрсөлдөгч 2018 онд нэг тулалдаж байсан ба америк боксчин Скотт Зигмонд ялагдсан. Жонэс ч мөн дэлхийн аварга цолыг хүртэж байсан бөгөөд боксийн гараагаа дунд жингээс эхэлсэн ч хүнд жинд өрсөлдөх болзлыг хангаснаар 67 дахь ялалтаа "төмөр" Майкийг ялснаар авах хүсэлтэй байгаа гэнэ.


Эх сурвалж: Bild