Төмсний тухай сонирхолтой 10 баримт

1. Төмсийг анх 1589 онд анх тарьжээ.

2. Дэлхийн хамгийн том төмсийг Английн Nottinghamshire мужийн тариачин Петер Глазербрүүк тарьж 

    Геннисийн номонд ордог. Жин нь 3.8kg.

3. Дэлхийн төмсний зах зээлийн ихэнх хувийг Хятад улс эзэлдэг.

4. Жилд дөрвөн эгнээтэй хурдны замаар дэлхийг зургаа тойрсонтой тэнцэх хэмжээний том талбайд төмс тарьдаг.

5. Төмс бол улаан буудай, цагаан будаа, эрдэнэшишийн дараа ордог чухал таван хүнсний бүтээгдэхүүнд ордог.

6. Төмс хүмүүсийн өргөн хэрэглээний хүнсний ногоо болтол 200 жил зарцуулсан байдаг.

7. Дэлхийн 125 оронд өргөн хэрэглээ болсон төмс анх индианчуудын шүтээн байжээ. 

   Тэд төмсийг газрын алим хэмээн нэрийдсэн аж.

8. Төмс цусны даралт бууруулах, ходоодны үрэвсэл анагаадаг.

9. Түүхий төмс арьсанд дээр үүссэн нөсөө, толбо арилгах шидтэй

10. Хавдраас урьдчилан сэргийлнэ. Улаан болон хүрэн өнгийн төмсний ургамлын будагч бодис антиоксидант агуулсан байдаг учраас хавдраас урьчилан сэргийлэх ач холбогдолтой.


 Төмсний үнэ ханш

Өнгөрсөн оны өдийд 500 төгрөгөөр зарагдаж байсан төмс энэ жил 700-1000 төгрөгөөр өсөөд байсан ч энэ долоо хоногт үнэ нь бага зэрэг буужээ. Үнэ өсөхөд нийт нутгаар гандуу байсан нь мөн энэ сарын сүүлээр үргэлжлэн орсон бороо болцыг нь удаашруулахад нөлөөлсөн байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн томоохон дэлгүүр, худалдааны төвөөр зарагдаж байгаа төмсний үнэ жагсаан үзвэл:

Тариалангийн талбайд 1кг нь 400

Барс худалдааны төв: төмс 1кг нь үнэ 750, бөөний үнэ нь 600

Нарантуул худалдааны төв: 1 кг нь 1000, 5кг-аас дээш бол 950 

Бөмбөгөр худалдааны төв 1 кг нь 1000, 5кг-аас дээш бол 900

Макс сүлжээ дэлгүүр 1 кг нь 1100

Номин сүлжээ 1 кг нь гачууртын төмс 730 төгрөг


Хэрэглэгч таны хүнсэндээ хэрэглэж байгаа төмс

Дэлгүүрийн лангуун дээр Ховдын, Жаргалантын гэжтарьсан газраар нэршдэг ч төмсний сорт дотроо арав гаруй төрөл байдаг ажээ. Түүний гол таван сортыг жагсаавал:

1. Буриад үрийн төмс. Шар өнгөтэй, амтлаг.

2. Монгол үрийн төмс. Хэт том биш. Зүсэж үзвэл тод шар өнгөтэй.

3. Импала сорт. Энэ нь эрт ургацын буюу түргэн боловсордог (75-85 хоног). Булцуу нь зуувиндуу хэлбэртэй, хальс нь шар өнгөтэй. Маш амттай салат болон шөл, нарийн хоолны аль алинд тохиромжтой.   

4. Санте. Импалагаас удаан хугацаанд боловсорч гүйцдэг (95-100 хоног). Хальс шар өнгөтэй. Ямар ч хоолонд тохиромжтой.

5. Витара. 90-100 хоногт болдог. Булцуу нь зуувин хэлбэртэй, иш нь шулуун. Шинээр нь хадгалах шаардлагатай. Шарж хэрэглэхэд тохиромжтой.

1. Энэ жил Монголчууд төмсний хэрэглээнийхээ 74.5 хувийг ханга.

2. Э.Уланбаатар: Шинэ ургацны төмснөөс голдуу нитрат илэрдэг

3. 500-аас 1500 руу цойлсон монгол төмсний түүх