300 мянга гаруй шувуутайгаар жилд 60 сая өндгөөр монголчуудыг ханган ажиллаж буй "Түмэн шувуут" компани хувьцаагаа албан ёсоор олон нийтэд зохих ёсны зөвшөөрлөө авч нээлттэй компани боллоо.

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын өдрийн А/94 тоот тушаалаар “Түмэн шувуут” ХК-ийн нэг бүр нь 20 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, нийт 200,000,000 ширхэг энгийн хувьцааг бүртгэжээ.
Тус компанийн хувьцааг үнэт цаасны бүртгэлийн II ангилалд бүртгэсэн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцэж, 373 тоот тогтоолоор нийт гаргасан хувьцааны 25 хувь буюу 50,000,000 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар буюу нэгж хувьцааг 200 төгрөгөөр нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрсөн байна.

Үнэт цаас гаргагчийн андеррайтераар “Голомт капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд хувьцааг 100 /нэг зуу/ хувь арилжаалсан тохиолдолд анхдагч зах зээлд үнэт цаас нээлттэй худалдах ажиллагаа амжилттай болсонд тооцох юм.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ