Төлбөрийн и-баримт хэвлэж өгдөггүй зах, худалдааны төвөөс худалдан авалт хийсэн тохиолдолд иргэн өөрөө цахим баримт /QRбаримт/ үүсгэн авах нөхцөлийг бүрдүүлжээ.

Үүнтэй холбоотойгоор иргэн өөрөө“Цахим төлбөрийн QRBARIMT”-ыг хэрхэн үүсгэх зааврыг хүргэж байна.

1. Иргэн та өөрийн ибаримт аппликейшн руугаа нэвтрэн орж баримт “камер нээх” товч дээр дарна. 

2. Бизнес эрхлэгчийн ажлын байран дээр байрлах “QRBARIMT”-ыг уншуулан үнийн дүнг оруулж ‘И-баримт үүсгэх’ товч дээр даран баримтаа үүсгэнэ.

Иргэн та цахим төлбөрийн QRBARIMT-аа заавал аваарай.