АТГ-аас иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 43 гомдол, мэдээллийг хүлээн авч, 49  өргөдөл, гомдлыг (өмнөх сарын үлдэгдэл орсон) мөн хугацаанд хянан шийдвэрлэсэн байна.

Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч хяналт шалгалтын ажиллагааг явуулахад Хэнтий аймгийн “Хан хэнтий” цогцолбор сургуулийн захирал “Т” нь “Хан хэнтий” цогцолбор сургууль үүсгэн байгуулагдсны 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд их хэмжээний мөнгийг татсан нь илэрчээ.

Тодруулбал энэ оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тус сургуулийн 47 багш, 25 ажилтан албан хаагчид, 15 бүлгийн төгсөгчидөөс 20,960,000.00 төгрөгийн хандив, туслалцааг авахдаа нийтийг хамарсан албадлагын болон тэгштгэсэн шинжтэйгээр хураан авсан зөрчил тогтоогдсон ба зөрчил гаргасан албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлсэн байна.