Казахстанд үргэлжилж буй “Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монголын багийн олимпын хоёр дахь эрхийг Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг авлаа.

Тэрбээр дагах барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрокыг оноогоор цэвэр (12:2) ялснаар Токиогийн олимпийн наадмын эрх авснаас гадна хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Мөн эрэгтэйчүүдийн 65 кг-д барилдсан Т.Тулга дагах тойрогт Германы Александр Семисоровыг 8:0-ээр ялж, хүрэл медалийн төлөө барилдах болзол хангав. Ингэснээр Токиогийн олимпын наадамд оролцох эрх авлаа.