Улсын онцгой комиссийн 16 дугаар хуралдаан болж зарим шийдвэрүүд гарсан талаар мэдээлэл хийхдээ даваа гарагаас эхлэн автомашинуудыг тэгш, сондгойгоор зорчуулна хэмээн мэдэгдсэн.

Энэ талаар ТЦА-аас мэдээлэл хийлээ.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн хошууч Э.Энхболд:

УОК-оос дөрөвдүгээр сарын 10-нд аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш сондгой дугаараар хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтын арга хэмжээ авах чиглэлийг өгсөн. Харин өнөөдрийн байдлаар дугаарын хязгаарлалт тогтоох талаар аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэр гараагүй байна. Тиймээс маргааш ард иргэд хэвийн журмаараа зорчино.