Засгийн газрын 2019 оны сүүлийн хурал өчигдөр болсон билээ. 

Тус хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар өөрсдийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Өнгөрсөн долоо хоногт батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд "Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал, дэд захирал, дарга, дэд дарга нар УИХ-ын сонгуульд нэр дэвших бол 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна" гэж заасан юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы тухайд БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаа ажлаа өгөхдөө түүний нэрийг цохож хамтарч ажиллах боломж байгаагүйг онцлоод албанаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайдад онцгойлон учирласан. Гэсэн хэдий ч Ё.Баатарбилэг сайдтай гар нийлэн ажилласан тэрбээр ийнхүү нэр дэвших замаа засаж ийнхүү ажлаасаа чөлөөлөгдөж байгаа бололтой.