УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өчигдөр болсон.

Тус хуралдааны үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Бидний хувьд өнөөдөр асуудлаа эрэмбэлэж харах зайлшгүй шаардлага байна. Би хувьдаа:

  1. Хүүхдийн эрүүл мэнд, 
  2. Хүүхдийн боловсрол, 
  3. Хүүхдийн аюулгүй байдал, 
  4. Хүүхдийн ёс зүй, төлөвшил, хүмүүжлийн асуудал гэж эрэмбэлж байгаа юм. 

Энэ дүр зураг, эрэмбэ дарааллаар ажлаа төлөвлөж, санхүүжилтийн төлөвлөлтийг хийх хэрэгтэй. Ингэснээр эмх замбараагүй, энд тэндээс нь яриж буй асуудлууд ойлгомжтой, логик дараалалтай болоод явчихна. Хий хоосон хайр яриад бол асуудал шийдэгдэхгүй. Бид өнөөдөр ямар ажил хийх вэ гэдгээ ойлгож, мэдрэх нь чухал" хэмээв.

Мөн тэрбээр "Хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой маш олон статистик мэдээлэл өдөр тутам, сар бүрээр гарч байгаа. Харамсалтай нь энэ гарч буй гэмт хэргүүд дээр анализ хийж, өдөр болгон ажилдаа эзэн болж ажиллаж чадахгүй байгаа юм. Мэдээ, дүн сонсоод л өнгөрөөд байна. Тэгэхээр механизм, бүтцээ зөв болгох цаг зайлшгүй болчихсон. Хүүхдийн гэмт хэргийг хэдэн хувиар бууруулна гэсэн тодорхой  зорилт тавьж ажиллахгүй зүгээр урсгал дунд гамт хэрэг гараад л байна. Үүнд зөвхөн цагдаа ажиллдаг гэсэн байдлаар цаашид хандаж болохгүй" хэмээлээ.