Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш зарим сургуулийн багш нар цалингаа нэмүүлэхээр тэмцэж, ажил хаялт зарлаад байсан юм. Харин өнгөрсөн баасан гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж туслах ажилчдын цалинг тодорхой хувиар нэмэх шийдвэр гаргасан.

Ингэснээр өнөөдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгүүд ажил хаялтаа зогсоож, бүх сургууль хичээллэж эхлээд байна.

Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн баасан гарагт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өөрийн цахим хуудаснаа "Ажил хаялт зогсч, ирэх даваа гарагаас хичээл ердийн явагдаж эхлэх болсонтой зэрэгцээд ойлголцлыг харлуулж, зөвшилцлийг бусниулж, боловсролын салбарыг олон нийтэд муухай харагдуулах зорилго бүхий, улс төрийн захиалгатай, төлбөртэй нэвтрүүлэг телевизүүдээр цацагдаж эхлэх гэж байгаа мэдээ авлаа. Харамсалтай байна.

Та бүхэн минь тунгааж, ялгаж салгаж хандана гэдэгт итгэж байна.

Жич: Ажил авснаасаа хойших жил орчмын хугацаанд салбартаа хийсэн ажлаа та бүхэндээ удахгүй цувралаар хүргэх болно" хэмэээн нийтлэжээ.