Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын статистикийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх зорилгоор гарын авлага боловсруулах, сургалт зохион байгуулах хамтарсан тушаалд Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа нар өчигдөр гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тоон дүн шинжилгээ хийх чадварыг дунд ангиасаа сурч эхэлбэл ирээдүйд өөрийнхөө амьдралд ч дүгнэлт, дүн шинжилгээ хийх аргад суралцах болно. Үүний тулд багш нарт статистикийн мэдлэг олгох гарын авлага бэлтгэх зэргээр боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллахад таатай байна” гэв.