УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж байна. 

Хуралдаанаар БСШУС-ын Ц.Цогзолмаа "Манай улсын боловсролын систем дотор Төрөөс тусгайлан анхаарах шаардлагатай нэг асуудал бол тусгай хэрэгцээт боловсрол юм. Засгийн газар яамны бүтцийг авч үзнэ гэж байгаа. 

Манай яамны яг өнөөдөр ажиллаж байгаа бүтэц 

  • Ерөнхий боловсролын бодлогын газар 
  • Сургуулиас өмнөх боловсролын бодлогын газар
  • Дээд боловсролын бодлогын газар зэрэг маш олон бодлогын газартай. 

Гэвч хэрэгжилт, зохицуулалт нь орхигдчихсон. Тийм учраас шинэ бүтэц дээрээ бодлогын хэрэгжилтийн газар болгож өөрчилснөөр яам үйл ажиллагааны хэрэгжилт дээрээ шууд хяналт тавиад явах боломжтой болно.

Би нэг зүйлийг зоригтой шууд шинээр хийх гэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газар дотроо Тусгай хэрэгцээт боловсролын бие даасан хэлтэс байгуулна. 

Яг энэ дээр мэргэшсэн хүний бодлого, тэгээд тусгай хэрэгцээт боловсрол руу харсан бодлогыг тусгайлан авч хэрэгжүүлнэ. МУБИС-д нэг сарын өмнө тусгай хэрэгцээт боловсролын тэнхим нээсэн. 

Сүүлийн 25 жил энэ чиглэлээр нэмж багш бэлтгээгүй. Багш нар сайн дураараа Япон, Солонгос зэрэг улсуудад очиж богино хугацааны сургалтад л хамрагддаг. 

Тусгай хэрэгцээт боловсрол дээр одоо ажиллаж байгаа багш нар хамгийн сүүлчийн мэргэжлийн багш нар гэсэн үг. Тиймээс бид тэнхим нээчихсэн. 2018 оноос бакалавраа бэлдүүлээд эхэлнэ. Шат ахисан магестир, докторын сургалтдаа бодлогоор, квотоор багш нараа оруулаад эхлэх гэж байгаа.

Тусгай 29 болон 116 дугаар сургуулиуд дээр гомдол гарсан. 

Бид ямар асуудлыг шийдэх гээд байна вэ гэхээр Тусгай хэрэгцээт боловсролын хэлтэстэй болонгуут Тусгай сургуулиуд дээр удирдлагаар нь тусгай хэрэгцээт дээд боловсролтой хүн ажиллана гээд стандарт тавьчихна. 

Тэгээд асуудал дагуулаад буй тусгай 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханы асуудал автоматаар шийдэгдэнэ. Юу гэсэн үг вэ гэхээр мэргэжлийн бус хүн тусгай хэрэгцээт сургуулийн захирлаар ажиллахгүй. Тусгай хэрэгцээт дээд боловсролтой багш тэр сургуулийн захирлаар ажиллах ёстой. Ядаж л дохионы хэлний чадвартай хүн тэнд ажилладаг болно.

Б.Батсайхан захирлын хувьд нэг тайлбарыг зайлшгүй хийх ёстой. Энэ нь юу вэ гэхээр боловсролын байгууллага энэ хүнийг ёс зүйн алдаа гаргасан. Сурагч, багш нартайгаа ойлголцохгүй байна гээд халаад явуулахаар шүүхийн байгууллага хууль зөрчөөгүй байна гээд буцаагаад томилж байна. 

Энэ нь өнөөдөр манай шүүхийн нийгмийн утгагүй асуудал. Тийм учраас бид Б.Батсайхан захирлын асуудлыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд ажлын байр дээр тавигдах шаардлагаар ажлаас нь чөлөөлнө. Цаашдаа мэргэжлийн бус хүн тусгай хэрэгцээт сургуулийн захирлаар ажиллахгүй байх стандартаа бариад явна" гэдгийн хэллээ.