Ашиглалтад оронгуутаа замын түгжрэлийн 30 хувийг буулгана хэмээн яригдаж байсан Замын цагдаагийн шинэ гүүрэн гарц нээлтээ хийсэн өдрөөсөө хойш шүүмжлэлийн бай болж буй. 

Тус гүүрэн замын хэт их ачааллын цаадах гол буруутныг Хоум Плаза төвтэй холбон тайлбарлаж байна. Үүний цаана 60 тэрбуммын хэмээгддэг Нийслэлийн ИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн нэр дурдагддаг. Түүнийг HOME plaza-г барихдаа анхнаас нь Олон замын уулзвар барих зураг төслийг өөрчилж барьсан хэмээн буруутгаж байна. 

Харин энэхүү яриаг үгүйсгэсэн тайлбарыг Ц.Сандуй өөрийн фэйсбүүк хуудастаа гаргажээ.Тэрбээр,

Сүүлийн үед олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хоум Плаза -н барилгыг надтай холбож минийх мэтээр холбон гүтгэж харлуулах ажиллагаа хэрээс хэтэрлээ. Би барагтай жижиг харлуулах зүйлс дээр юм дуугардаггүй. Цаг хугацаа үнэн мөнийг дэнслэнэ хэмээн итгэж хүлээцтэй ханддаг. Би хариуцлагатайгаар хэлье. Наад барилга чинь надтай огт хамааралгүй. Худлаа мэдээллээ зогсооно уу.
Мөн тус байгууллагын удирдлагуудаас нийгэмд үнэн зөв мэдээлэл өгөхийг хүсье. Танайхтай нэр холбогдсоор удлаа. Одоо залхаж байна шүү!!!