Өмнөговь аймгийн төвөөс баруун хойшоо 25км орчмоос хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, биедээ ямар нэгэн шивээсгүй, 30-35 насны махлагдуу шинж тэмдэгтэй эрэгтэй хүний цогцос өчигдөр олджээ.

Тус аймгийн Цагдаагийн газраас үүнийг тодруулахад албан хаагчид шуурхай ажилласны үр дүнд өчигдөр олдсон уг цогцсыг хэн болохыг нь тогтоосон байна. Өмнөговь аймгийн Ноён сумын уугуул иргэн Г гэдэг хүн байжээ. Ямар учир шалтгааны улмаас гэрээсээ гарсан, аялалд явсан байсан эсэх талаар одоогоор нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна гэж Цагдаагийнхан хэлж байна.

Урин дулааны улиралд иргэд аялал зугаалгад явах, ойрын үед хүчтэй усархаг бороо орж байгаа тул иргэдэд болгоомж илүүдэхгүй юм. 

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг