Отгонтэнгэр ууланд авиралт хийн буух явцдаа цасан нуранги үүссэний улмаас сураггүй болсон 14 хүний цогцсыг Эрлийн бүлгийнхэн олсон. 

Амиа алдагсдын цогцсыг өнөө орой Улаанбаатарт авчирсан бөгөөд яг одоо Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд цогцсыг таниулахаар ажиллаж байна. Сураггүй болсон 17 хүний ар гэрийнхэн болох 100 гаруй иргэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гадаа цуглаад байна.