Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өчигдөр УИХ-д хүргүүлсэн. Уг асуудлаар өнөөдөр УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлын дэд хороо хуралдсан юм.

Үүний дараа тус дэд хорооны дарга Ц.Нямдорж "Улсын Ерөнхий прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал ирүүлсэн 4 гишүүний нэг болох Г.Солтан гишүүн Баян-Өлгий аймагт ажиллаж буй юм байна. Өнөөдөр холбогдсон гэсэн. Маргааш ирэх байх. Тиймээс уг асуудлаар УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлын дэд хороо маргааш үргэлжлүүлэн хуралдана. Гишүүнийг байхгүй үед нь бүрэн эрхийнх нь асуудлыг хэлэлцэж болохгүй" хэмээлээ.

Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.