Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын талаар Засгийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Манай улс:

  • 300.000 хүний Спутник V вакциныг 4 дүгээр сарын эхээр
  • 900.000 хүний Синофарм вакциныг 4 дүгээр сарын 01, 15, 4 дүгээр сарын сүүлийн тус тус авна.
  • Ковакс хөтөлбөрийн хүрээнд 25.740 хүний Прайзер вакциныг 3 дугаар сарын сүүлээр
  • Ковакс хөтөлбөрийн хүрээнд 97.600 хүний АстраЗенека вакциныг 4 дүгээр сарын сүүлээр тус тус татан авах аж.

Мэдээллийн үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Улаанбаатар хотын иргэдийг 3, 4, 5 дугаар сард вакцинжуулж дуусна. АстраЗенека вакцин өндөр хариу урвал үзүүлж буй учир 65-аас дээш насныханд бусад төрлийн вакциныг хийнэ. Иргэдэд биеийн байдал, эрүүл мэндийн онцлог зэргийг нь эмч үзэж байж ямар вакцин тохиромжтойг сонгож санал болгоно. Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөмлөмжийн дагуу АстраЗенека вакцины хоёр дахь тунг 8 долоо хоног буюу 3 сарын дараа хийнэ. Монгол Улс нийт 2 сая хүндээ 4 сая тун вакцин хийхээр төлөвлөсөн ч элэгдэл хорогдолыг тооцож нийт 4.5 сая тун вакцин татан авна" гэв.

Мөн тэрээр "Өдөрт 120-160 хүнээс коронавирус илэрч, халдварын тоо нэмэгдэж байна. Нөөцөд байсан 1240 ор бүгд дүүрсэн. Дахин 400 ор дэлгэж, нөөцөлсөн. Халдвар тархалт хэн нэгнээс үл хамааран өдөрт хэдэн 10-аараа нэмэгдэж буй ч аль болох бүх нийтийн хөл хорио тогтоож, эдийн засгаа унагахгүйгээр эрсдэл өндөтэй газруудад хэсэгчилсэн хөл хорио тогтоох байдлаар хариу арга хэмжээ авч байна. 

Улсын онцгой комиссын тооцоолсноор өдөрт халдварын тоо 200-гаас дээш гарвал Улаан түвшин рүү шилжиж, хөдөлгөөнийг 80-90 хувиар хязгаарлаж, бүх нийтийн хөл хорио тогтоохоос өөр сонголтгүй.

Засгийн газар дахин хөл хорио тогтоохгүй гэсэн амлалтдаа хүрэх гэж нийгмийн эрүүл мэндийг дордуулах байдлаар асуудалд хандахгүй. Эрүүл мэнд, эдийн засгийг хоёуланг нь нэгдүгээрт авч үзэж байгаа" хэмээлээ.