Шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон Францын иргэнтэй онгоцонд зэрэгцэн суусан буюу хамгийн ойрын  хавьтагч Английн иргэний шинжилгээ сөрөг гарсан байна.

Мөн бусад 58 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарсан талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг фэйсбүүк хуудастаа бичжээ.

Тэрбээр "Улсын Онцгой комисс: Бүгдэд өглөөний мэнд. Халдвар авсан гадны хүнтэй хамгийн ойр байсан 9 хүн болон нийт 58 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарлаа. Нийлбэр дүнгээрээ өчигдрийн 149+58= 207 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гараад байна. Шинжилгээ үргэлжилж байна" хэмээн бичсэн байна.