Улаанбаатар хотын агаар, хөрс, усыг бохирдуулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулсан Төв цэвэрлэх байгууламжид анхаарал хандуулж эхэллээ. Тухайлбал улсын төсвийн хөрөнгөөр Төв цэвэрлэх байгууламжийн лагийг халдваргүйжүүлэх, үнэр дарах хэт авианы тоног төхөөрөмжийг худалдан авч угсарч эхэлсэн байна. Герман улсад үйлдвэрлэсэн уг төхөөрөмж 2.5 тэрбум төгрөгийн үнэтэй бөгөөд уснаас үүсдэг бактерийг устгадаг, үнэргүйжүүлдэг ажээ.

Европын орнуудад түлхүү хэрэглэдэг уг төхөөрөмжийг  энэ сарын 12-нд бүрэн ашиглалтанд оруулахаар шургуу ажиллаж байна.  Учир нь дулааны улирал эхлэхээс өмнө амжиж уг төхөөрөмжийг угсарвал Улаанбаатарчууд үнэргүй зусах юм.