БСШУС-ын Сайдын  Ц.Цогзолмаагийн тушаалаар “Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөр” батлажээ.

Энэхүү хөтөлбөр нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа бага насны хүүхдийн танин мэдэхүй, нийгэмшихүй сэтгэлийн хөдөлгөөн, бие бялдрын хөгжлийн холбогдох чадварыг зохих түвшинд цогцоор нь эзэмшихийг дэмжиж, эцэг эхэд хүүхэдтэйгээ ажиллах арга барилд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой аж.