2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн Төрийн өмчит цэцэрлэгт шинээр элсэн орох 3-5 настай хүүхдүүдийг өнөөдөр буюу 2020 оны 8 дугаар сарын 03-ны 09.00 цагаас 08 дугаар сарын 25-ны 23 цаг 59 минут хүртэл цахимаар бүртгэнэ.

Цэцэрлэгийн цахим бүртгэл tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар явагдах бөгөөд улсын бүртгэлд бүртгэлтэй хаягийн дагуу хүүхдүүдийг цэцэрлэгт хуваарилдаг.

Мөн 2020 оны орон нутгийн сонгуулийн санал хураалт 10 дугаар сарын 15-нд болохтой холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 15-наас сонгууль дуусах хүртэл зогсооно. Иймд шилжин суурьшиж, хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх иргэд дээрх хугацаанаас өмнө шилжилтээ хийлгэх шаардлагатай.

Мөн Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр 2020- 2021 оны хичээлийн жилд хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй байхаар шийдвэрлэсэн.