Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрт шинээр газар олгохыг хориглосон. Уг захирамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэгийн эзэмшлийн газраас бусдад олгосон байсныг хүчингүй болгож, газрыг буцаан цэцэрлэгийн эзэмшилд шилжүүлжээ.