2020-2021 оны хичээлийн жилийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл маргааш буюу 2 дугаар сарын 01-нд эхэлнэ. 

Ингэхдээ коронавирусийн халдварын тархалт, өвөлжилт, ханиад томууны нөхцөл байдлаас шалтгаалан танхимаар биш теле болон цахимаар хичээллэхээр шийдвэрлээд буй. 

Засгийн газар өчигдөр хуралдаж, цахим болон теле хичээлийг 2 дугаар сарын 01-нээс 03 дугаар сар хүртэлх нэг сарын хугацаанд үргэлжлүүлнэ. 03 дугаар сараас танхимаар хичээллүүлж эхлэх эсэхийг тухайн үед нь нөхцөл байдлаас хамааран шийдвэрлэхээр тогтсон юм. 


Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар анги болон ЭЕШ, тусгай хэрэгцээт боловсрол, насан туршийн боловсролын ирэх долоо хоногийн буюу 2 дугаар сарын 01-05-ны теле хичээлийн хуваарийг хүргэж байна.

Нэгдүгээр анги - 25 дугаар телевиз


Хоёрдугаар анги - С1 телевиз


Гуравдугаар анги - Эх орон телевиз


Дөрөвдүгээр анги -  UBS телевиз


Тавдугаар анги - ETV


Зургаадугаар анги - TV5


Долоодугаар анги - Боловсрол телевиз


Наймдугаар анги - TV8


Есдүгээр анги - TV9


10 дугаар анги -  SBN телевиз


11 дүгээр анги - Eagle телевиз


12 дугаар анги - Монгол телевиз


Цэцэрлэг - ntv


Тусгай хэрэгцээт боловсролын теле хичээл - VTV


Насан туршийн боловсрол теле хичээл - Star телевиз


ЭЕШ-ын теле хичээл - TM телевиз



Эх сурвалж: БШУЯ