ВАШИНГТОН. /TASS/. АНУ цэргийн ажиллагаа явуулах нь Саудын Арабын газрын тосны “Saudi Aramco” компанийн үйлдвэрт гарсан халдлагад адил хариу барих явдал юм хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үзэж байна. Энэ тухай тэрбээр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотой санал нийлж байгаагаа Д.Трамп цохон тэмдэглдэжээ. Саубын Арабын газрын тосны байгууламжуудад гарсан халдлагад Ираны эрх баригчид холбоотой хэмээн М.Помпео үзэж байгаа юм. Энэ асуудлын учрыг олох хэрэгтэй бөгөөд халдлагад хэн холбоотой болохыг ойрын хугацаанд нарийн тодорхой мэдэх болно хэмээн Д.Трамп ярьсан байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг