14 хоногийн өмнө Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хуваарилагдсан очсон залуу Цэргийн төв госпиталд дунд чөмөг хугарсан оноштойгоор хагалгаанд оржээ.

Залуу 18 настай бөгөөд биеийн байдал нь сайнгүй байгаа аж.

Одоогоор Зэвсэгт хvчний жанжин штабаас энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. Харин ар гэрийнхэн нь зодуураас болж дунд чөмөгний яс нь хугарсан гэж үзэж байгаа бөгөөд цаашид шүүх, шинжилгээний байгууллагад хандана гээд гэдгээ илэрхийллээ.