БНАСАУ болон БНСУ цэрэггүй бүсээс цэргүүдээ гаргаж, хил орчмын Панмунжом сууринд зэвсэг хураах, мөн хоёр орны хилийн бүсийн ойролцоо сургуулилтаа зогсоохоор тохиролцжээ. Энэ тухай Пхеньян хотод болсон дээд хэмжээний уулзалтын дүнд байгуулсан хоёр орны цэргийн хэлэлцээрт дурджээ.

“Цэрэггүй бүсээс бүх ажиглалтын цэгүүдийг бүгдийг нь гаргахын тулд туршилтын арга хэмжээний хувиар1 км-ийн дотор зайд байгаа бүх ажиглалтын цэгүүдийг гаргахаар талууд тохиролцлоо” гэж хоёр орны Батлан хамгаалахын сайд нарын гарын үсэг зурсан баримт бичигт дурджээ.

Хэлэлцээрт мөн цэрэггүй бүсийн ойролцоо их бууны томоохон сургуулилтууд болон цэргийн нислэг хийхийг хориглосон байна.

Хоёр Солонгосын хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, Тончханнидахин пуужингийн талбайгаа хааж, Йонбёндахь цөмийн объектоо бүрэн татан буулгахаа Умард Солонгосын удирдагч амлажээ.

Үүнээс гадна, цэрэггүй бүсээр хуваагдсан төмөр замууд болон автомашины замуудыг холбох ажлыг 2018 он гэхэд эхлүүлэхээр тохиролцсон байна. Энэ төсөл нь БНАСАУ болон Оросын нутгаар дамжуулан ачааг Европт хүргэхийн тулд Солонгосыг дамнасан төмөр замын шугамыг Транс-Сибирийн төмөр замтай холбох зорилготой юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг