Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1115 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлага өнөөдөр эхэллээ.

10 дугаар сарын 25-ныг дуустал үргэлжилнэ.

Цэрэг татлагыг зохион байгуулахаар нийт 2148 албан тушаалтан томилогдон ажиллаж байна. Энэ сарын 20-ны байдлаар Зарлан мэдэгдэх хуудас тараах ажил 95 хувьтай байсан бөгөөд үүнээс 1558 иргэн цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр төлжээ.

Хугацаат цэргийн албанд татагдагчид нь:

  • Иргэний үнэмлэх,
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх, 
  • Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, 
  • Оюутнууд их, дээд сургуульд сурч байгаа сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримт, оюутны үнэмлэх, 
  • Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн диплом зэрэг баримт бичгийг биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй юм.

Цэрэг татлагаас зайлсхийсэн тохиолдолд хуулийн дагуу мөнгөн торгууль ногдуулна.