Гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс 2017” тэмцээн Хятадын Санья хотноо болж байна. Энэ удаа Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Цэвээндашийн Энхжин шилдэг 15-т шалгарсан амжилтыг үзүүллээ. Хэдийгээр шилдэг аравт багтаж  чадаагүй ч Ц.Энхжин “Мультимедиа төрөл”-ийн ялагчаар тодорч чадсан билээ. 

Дэлхийн 130 орны миссүүд 20 гаруй хоногийн турш гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа өрсөлдсөн Ц.Энхжин дараах амжилтыг үзүүлсэн юм

• Head to head challenge-д группээсээ шалгарч шилдэг 40-д багтсан

• Miss Multmedia төрлийн ялагч

• Beauty with a purpose TOP 20

• Miss Sport төрөлд TOP 8

• Miss Top Model төрөлд TOP 30

• Dances of the World TOP 5-д шалгарсан юм.