Таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-13-ны хооронд зохион байгуулагдлаа.

10 дахь удаагаа болсон уг тэмцээн  амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд дэлхийн 20 орны 533 тамирчин оролцсон байна.

Манай тамирчдын хувьд нутгийн дэвжээ ээлтэй байж медалийн тоогоо ахиулж чадлаа. Гадны тамирчдын хувьд ч амжилттай оролцсон бөгөөд сэтгэл хангалуун нутаг буцсан байна. Дараагийн таеквондогийн ААШТ БНХАУ-д болох ажээ.

Уг тэмцээний 54 кг-ийн жинд Цэнхэр үст Цэрэн нэрээрээ нийгмийн сүлжээнд танил болсон "Цэрэнтурс" компанийн захирал Э.Цэрэндолгор оролцжээ. Тэрбээр уг  ахмадын ангилалд хүрэл медаль авсан байна. Энэ тухайгаа тэрбээр "Будхүү багшийн ширүүн гараар жаахан нухлуулав... намайг хөлөн дээрээ сайн ажилласангүй гэж их зэмлэсэн. завханаас 6 шавьтайгаа ирсэн. Намайг тэмцээнд орно гэж шийдэхэд нөхөр маань хамгийн их бахархсан... чи орно гэж зориглож байгаа чинь л гайхалтай гэж духан дээр үнссэн" хэмээн бичжээ.