Баянгол дүүргийн зургаадугаар хорооны 33 дугаар байрны ус тасраад ирэхдээ цэнхэр өнгөтэй гарчээ. Тус байрны оршин суугчид учрыг нь олохоор энэхүү усыг дүүргийнхээ Мэргэжлийн хяналтын хэлтэст шинжлүүлсэн байна. Шинжилгээний хариу өнөөдөр гарсан бөгөөд ундны усанд хэрэглэж болохгүй гэсэн дүгнэлтийг ирүүлжээ. 

Б.Нарангэрэл: Усны лабораторийн шинжилгээ хангалтгүй гарсан нь үнэн

Энэ талаар тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Нарангэрэлээс тодруулахад “Дээжинд ирсэн цэнхэр усны лабораторийн шинжилгээ хангалтгүй гарсан нь үнэн. Одоо тус байрны усны шугам хоолойг ариутгаж, хаанаас ямар учир шалтгаанаар усны өнгө, найрлага нь өөрчлөгдсөн болохыг тогтоох ёстой. Манайд ариутгал халдваргүйжүүлэлт хариуцсан байцаагч байхгүй учраас гомдол гаргасан иргэн НМХГ-т хандах ёстой” гэв.

Цэнхэр усны талаар гомдол гаргасан иргэний хувьд уг шинжилгээний хариуг авахаар очтол Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс түүнээс лобараторийн шинжилгээний төлбөр гэж 42.000 төгрөг нэхэмжилсэнд гомдолтой байна, цаашид ямар ус хэрэглэхээ ч мэдэхгүй байна” гэлээ.  Жилийн өмнө мөн тус байрны цоргоноос цэнхэр ус гарч байсан ажээ.