Иргэдийн ая тухтай, аюулгүй баярлах нөхцөлийг бүрэлдүүлэх үүднээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчмын барилгуудын үйл ажиллагааг энэ сарын 8-16-ны өдрийг дуустал түр зогсоолоо. 

Үүнд:
- Хурд группийн захиалгаар барьж буй Цэнгэлдэх хотхон,
-Академи хороолол,
-Хүннү 222 хороололын барилгууд,
-“Мон-Аса” ХХК-ийн захиалгаар барьж буй 21 давхар оффис үйлчилгээний барилга,
-“Суруга девелопмент” ХХК-ийн захиалгаар барьж буй Суруга центр 2 төслийн барилга, Хобби сургуулийн захиалгаар барьж буй ерөнхий гүйцэтгэгч “Бат дөрвөн баганат” ХХК Хобби сургуулийн цогцолбор 8 блок барилга,
-“Эрчимт сүлжээ зам” ХХК-ийн захиалгаар барьж буй ерөнхий гүйцэтгэгч “Дельта констракшн” ХХК 7 блок 16 давхар Токио таун төслийн барилга,
-“Нарантуул трейд” ХХК-ийн захиалгаар барьж буй 11 блок 172 айлын орон сууц SS garden цогцолборын барилга,
-Донгхун глобал ХХК-ийн захиалгаар барьж буй ерөнхий гүйцэтгэгч “Бүти” ХХК-ийн 4 блок, Хасвилл хотхоны 2 дугаар ээлжийн барилга, БСШУСЯ-ны захиалгаар барьж буй ерөнхий гүйцэтгэгч Жунсон ХХК 920 хүүхдийн 130 дугаар сургуулийн барилга,
-Тайм констракшны захиалгаар барьж буй 16 давхар 5 блок ерөнхий гүйцэтгэгч Титан тару констракшн Сити молл цогцолборын барилга,
-Алтай холдинг ХХК-ийн захиалгаар барьж буй Имарт дэлгүүрийн барилга,
-“Сонгдо монголиа” ХХК-ийн захилгаар барьж буй 20 давхар 1 блок худалдаа үйлчилгээний барилгууд зэрэг 14 байршилд 12 захиалагчтай 58 блок барилгын үйл ажиллагааг түр зогсоох, зогсох үеийн аюулгүй ажиллагааг хангах талаар мэдэгдэл хүргүүлжээ.