Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой нэр холбогдоод буй Солонгос бизнесмэнд лиценз зарж, залилсан хэргийг шалгаж эхэлсэн билээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ц.Элбэгдорж, П.Цагаан, Л.Пүрэвсүрэн, Ж.Сүхээ нарыг лиценз зарж, Солонгос бизнесмэнийг залилсан гэх хэрэгт нэр нь холбогдоод буйтай холбоотойгоор шалгаж эхэлсэн байна.

Тэгвэл экс ерөнхийлөгч энэхүү асуудлыг үгүйсгэж өөрийг нь гүтгэж байна гэж үзэж байгаа бололтой, ийнхүү жиргэжээ. Тэрбээр "Сонгуульд нэр дэвшчих вий гэж хуулийнхныг дарамталж, хулгай найруулж гүйлдсэн улс. Энд тэнд нэр дурдаж, сонгуулийн хуульд хориг тавина ч гэх шиг. Бүү сандар. Хуулиа зөв гарга. Би сонгуульд нэр дэвшихгүй ээ. УИХ-д суучихсан Баасанхүүгээр загнуулаад, ай. Яахаар ингэж хадуурдаг байна аа!"  хэмээн бичжээ.