Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хилийн чанад руу гарсан гэх мэдээлэл сүүлийн үед гараад буй. Уг асуудалтай холбогдуулан тэрбээр видеогоор мэдэгдэл хийжээ.

Мэдэгдэл:

Сайн байцгаана уу, та бүхийг амгаланг айлтгая. Хэд хэдэн олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу хурал зөвлөгөөнд оролцоод явж байна. Энэ хооронд хуулийн байгууллага надаас асууж, тодруулах зүйл гарсан юм шиг байна. Зарим нь намайг оргоод зугтаад явсан мэт сэтгэгдэл төрүүлэхээр оролдож байгаа бололтой. Би зугтаад хаачих вэ дээ, төрийн хамгаалалт нь дагаад явж байгаа. Би хуулийн байгууллагад энд оролцоод явж байгаа хурлынхаа урилга, хөтөлбөр мэдээллийг өгсөн. Би хууль сахиулагчдын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй ханддаг. Монгол Улсын хууль бол миний хувьд дээд хүч юм. Зарим хүний кино зохиолдоо амилуулах гээд байгаа шиг надад монголын хууль, монголын төрийн эсрэг хийсэн буруу зүйл байхгүй ээ.Ойрын үед заавал оролцох шаардлагатай, төлөвлөгөөнд тусгагдсан Олон улсын хурлуудадаа оролцчихоод, удахгүй хурдан очино.