2019 оны 10 дугаар сарын 19 ны 10 цаг орчимд Хуульзүйн яамны харъяа Хууль сахиулах их сургуулийн санхүү болоод аж ахуйн ажилчдын зорчиж явсан том оврын автобус Улаанбаатар хотын ойролцоо Ар гүнтэд осолдсон талаар мэдээлэл хүргэсэн билээ. Ослын улмаас долоон ажилтан нас барж, 30 гаруй ажилтан албан хаагчид эмнэлэгт хүргэгдээд буй.

Уг явдлын дараа ЦЕГ-аас эмгэнэл илэрхийллээ. Эмгэнэлд "Дотоодын хэргийн болон аюулгүй байдлыг хангаах салбарын хүний нөөцийг бэлтгэх үүргээ чин шударгаар нэр төртэй биелүүлж ирсэн нөхөд Хангалт үйлчилгээний газрын Хангалтын албаны технологич, хүнсний хангалт хариуцсан офицер, цагдаагийн хошууч Ц.Гансүх, Барилга засварын албаны сантехникийн инженер, дэслэгч  С.Ууганбаатар, Авто техникийн албаны багш жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Тэмүүжин, Барилга засварын албаны ажилтан Б.Бямбасүрэн, Г.Алтансүх, С.Зоригоо, Хангалтын албаны ажилтан Д.Цэрэнжаргал нар нь зуурдаар таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо. Та бүхэн эх орныхоо үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хүндтэй үүргийг нэр төртэй гүйцэтгэж ирсэнманай тэргүүн албан хаагч нар байлаа. Та бүхний энэрэнгүй, даруу, хүнлэг хичээнгүй, шударга зан чанар, нөхөрсөг гэгээн төрх бидний зүрх сэтгэлд мөнхрөн үлдэх болно"  хэмээн бичжээ.

Ум Ма Ни Бад Ми Хум