Сүхбаатар дүүргийн 51 настай иргэн согтуу байхдаа зургаан настай нагац дүүгийнхээ гурван хурууг тасласан хэрэг нийгмийн цочроогоод байна. Хэрэг өчигдөр гарсан бөгөөд охин зугатаан гудамжинд гүйн гарахад нь таарсан хүмүүс цагдаа байгууллагад дуудлага өгсөн аж.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодруулахад,

"Гудамж, дэлгүүрийн гадаа 6 настай эмэгтэй хүүхэд зодуулсан байдалтай байна” гэсэн мэдээллийг 05-р сарын 14-ний 22:25-т авч шалгасан. Хэрэг СБД-ийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн гудамжинд гарсан. Тухайн хаяг дээр оршин суудаг 7 настай охины зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг хамтдаа амьдардаг нагац ах “Ш” нь согтуурсан үедээ үйлдсэн байж болзошгүй. Хэргийг шалгаж байна. Уг хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээд 51 настай бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах" зүйл заалтаар шалгаж байгаа гэв.

Охин ГССҮТ-д хагалгаанд хуруу залгуулах хагалгааг 10 цагийн турш хийлгэжээ. Одоогоор биеийн байдал тааруу Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.