“Корона буюу COVID 19” вирусний дэгдэлттэй холбоотойгоор Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд хурах Цэдор Лхамын битүүний хурлыг өнөөдөр МҮОНРТ түмэн олондоо шууд дамжуулан хүргэнэ.

Балданлхам бурхан битүүний орой гурван мянган ертөнцийг нэгэн агшинд эргэж, газар бүхнээ зорчиж, айл бүрийн идээ ундааг адислан, морилон ирж буй шинэ жилийн үйлс буяныг тэтгэн, барцад бүхнээс сахин хамгаалж буй гэж үздэг. Битүүний орой хүрээ хийдүүд “шинэ жилийн тахил балин” буюу “Цэдор өргөх ёслол” зан үйл үйлдэж, ирж буй шинэ ондоо улс орныхоо сайн сайхан, эв нэгдэл, ард иргэдийн эрүүл энх, амьтан бүхний амар амгалан байхыг Лхам бурхандаа даатгаж тахидаг уламжлалтай. 

Иймээс иргэд та бүхэн хорио цээрийн дэглэмийн энэ цаг үед олныг хамарсан арга хэмжээ зохиохыг албан ёсоор хорьсон  тул та цэнхэр дэлгэцээр сүсэглэн, хурлаа даган баясна уу