Эрчим хүчний яамнаас 2019 оныг "Ухаалаг эрчим хүч"-ний жил болгон зарлажээ. Энэ талаар өнөөдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр сайд Ц.Даваасүрэн "Бид мэдээлэл технологийн эрин зуунд амьдарч буйгийнхаа хувьд технологийн дэвшлийг өөрийнхөө салбарт нэвтрүүлэх ёстой. Ингэснээр манай эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа, үр ашиг дээшилнэ. Мөн дэлхий нийтийн жишгийн дагуу агаар, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд томоохон хувь нэмэр болно. 

Тиймээс хамгийн өндөр технологийн шийдлийг боловсруулдаг, өндөр түвшинд мэргэшсэн хамт олныг нэг бүтэц болгоно. Энд хамгийн сайн програмистууд, техникийн шийдэл гаргадаг инженерүүд байна. Бусад улс оронд ажиллаж буй хамгийн боломжтой гэж батлагдсан туршлагуудыг эрчим хүчнийхээ системд нэвтрүүлнэ. Энэ ажилдманай салбарын бүх байгууллага оролцож, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах ажлуудыг хийнэ. Шугам сүлжээ, станцууд дээр ч. Өнгөрсөн жил хэд хэдэн асуудал гарсан. Хэрэв мэдрэг төхөөрөмж тавьчихвал эдгээр асуудлыг урьдчилан мэдээд арга хэмжээ авна. Ингэснээр аваар саатал гэдэг зүйл эрс багасна. 

Тухайлбал бид ОХУ-тай хамтраад манай шинэчилэгдэж буй тестерүүд дээр хийгдэж буй турбин генераторуудад анхны мэдрэг төхөөрөмж буй ухаалаг системийг бий болгох чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна. Энэ бол эхний ажил. Дамжуулах, түгээх сүлжээнүүдэд ийм системийг мэдрүүлж эхэлнэ" хэмээн мэдэгдлээ.