Ардчилсан нам УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулахаар Үндэсний бодлогын хороогоо өглөөнөөс эхлэн хуралдуулж  байна.

Хурлын явцын талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү "Ардчилсан нам Монгол Улсыг Хар болон саарал жагсаалтаас гаргах, зээлжих зэрэглэлийн төлөв байдлыг нэмэгдүүлэх, баялаг бүтээгчдээ хамгаалах, эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүртээх чадварлаг 76 хүнийг тодруулах үйл явц амжилттай үргэлжилж байна. Одоо журмын дагуу Нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах хороо хуралдаж байна. Тус хорооны хурлаар монголчуудыг хэн хэрхэн төлөөлж чадах вэ, тухайн тойрогтоо хэр танигдсан бэ, ямар мэдлэг боловсролтой вэ зэргийг сонгон шалгаруулаад дүгнэлт гаргана. Дүгнэлтээ намын удирдлагад өгнө. Намын удирдлага уг дүгнэлтийг намын Үндэсний бодлогын хороонд хүргүүлдэг. Хуулийн дагуу санал хураалт нууцаар явагдана. Үйл явц амжилттай явагдаж байна. 

Нэр дэвшигчийг тодруулах хуулийн хугацаа 00.00 цагт дуусна. 2-3 цагийн дараа нэр дэвшигчдийн мэдээлэл ил тод болно.

Хурлын уур амьсгал сайхан байна. Ардчилсан намын ялалтын тугийг ирэх дөрвөн жилд мандуулах, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүртээх, Монгол Улс орших уу, эс орших уу гэдэг ийм хүнд үед зөв сонголт хийнэ гэдэгтээ манай намын Үндэсний бодлогын хорооны гишүүд огт эргэлзэхгүй байгаа" хэмээлээ.