Цас орсны улмаас хөдөө орон нутгийн замд төөрсөн, цасанд суусан гэх мэдээлэл эрс нэмэгдсэн байна. Тухайлбал өчигдөр шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн “Нүхэн хад” гэдэг газар ачааны автомашин цасанд суусан өгчээ. 

Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 3 алба хаагч, 1 автомашинтайгаар 8 км зам туулан 21:27 цагт очсон аж.

Автомашиныг аврагчид татан гаргасан бөгөөд 3 хүүхэд, 2 том хүн зорчиж явжээ.