Францын Альпийн нуруунд 12 настай жаал цасан нурангид 40 минутын турш дарагджээ. Гэвч аврах албаныхан хүүг эсэн мэнд олжээ.

Нэр нь үл мэдэгдэх жаал хүү гэр бүлийн хамт “La Plagne” хөндийд гулгаж байхад нь гэнэт цасан нуранги үүсч, цасанд дарагджээ. Түүнийг орон нутгийн цагдаагийн газрын сургуультай үнэрч нохойн тусламжтайгаар олсон байна.  

“Энэ бол үнэхээр гаймшиг учир нь жаал хүүд ямар нэгэн эрэн хайх төхөөрөмж байгаагүй. Цасан нуранги доор хамгийн ихдээ 15 минут амьд байх боломжтой байдаг гэвч түүнийг 40 минутын дараа олсон гэхэд хүү амьд байсан нь үнэхээр гайхамшиг юм” гэж аврагчдын нэг нь “AFP” агентлагт хэлжээ.

Хүүгийн зөвхөн хөл нь хугарсан бөгөөд одоо эмнэлэгт эмчлүүлж байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, AFP